Ч.Хүрэлбаатар: "Монголд хөрөнгө оруулахын тулд 100 мянган доллар байршуул" гэх шаардлагыг болиулна

Ч.Хүрэлбаатар: "Монголд хөрөнгө оруулахын тулд 100 мянган доллар байршуул" гэх шаардлагыг болиулна

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар " Манай яамнаас хоёр асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. Эхнийх нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль юм. 

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байна. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт зэрэгт нөлөөлж байгаа. Цаашид эдийн засгийн илүү тэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн хугацаанд 120 гаруй байгууллагаас 695 саналыг авсан. Үүний 60 хувийг хуулиндаа тусгасан. Хэд, хэдэн зүйлээр Хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж байна. Хамгийн гол агуулга нь хөрөнгө оруулагчдын гомдлыг яаж шийдвэрлэх тухай юм. 

Шүүхээр 16 жил дамжсан гомдол байна. Тэгэхээр энэ хуулийн нэг том бүрэлдэхүүн хэсэг нь хөрөнгө оруулагчдын маргаан, гомдлыг шийдвэрлэх тухай байгаа юм. Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулна. Үүнээс гадна хөрөнгө оруулагч өөрсдөө хүсвэл арбитрт хандах боломжтой. Шүүх ч ялгаагүй нээлттэй байхаар тус хуульд тусгаж байгаа. Монголд хөрөнгө оруулахын тулд эхлээд 100 мянган доллар байршуул гэдэг шаардлагыг тавьдаг. Үүнийг болиулна. Төрийн хяналт, шалгалтыг жилд хоёроос олон удаа оруулахгүй. Хураамжийн тухайд нэг жигд хэмжээтэй болгоно" гэлээ. 

Мөн Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоолыг хэлэлцсэн байна. 

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө