"Боловсролын ерөнхий хууль"-иас англи хэлний заалтыг хасах Ж.Чинбүрэнгийн саналыг УИХ дахь АН-ын бүлэг "дэмжихгүй" гэж санал нэгджээ

"Боловсролын ерөнхий хууль"-иас англи хэлний заалтыг хасах Ж.Чинбүрэнгийн саналыг УИХ дахь АН-ын бүлэг "дэмжихгүй" гэж санал нэгджээ

Засгийн газраас өргөн барьсан “Боловсролын ерөнхий хууль”-ийн төсөл энэ долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлаар хэлэлцэгдсэн. 

Гэтэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тус хуулийн төслийн 6.6-д орсон “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, түүний саналыг С.Чинзориг, Л.Энх-амгалан, Н.Учрал, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Н.Батшугар нарын гишүүд дэмжснээр хуулийн тус заалт байнгын хорооны түвшинд унаад байгаа юм. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар тус заалтыг хасах нь зөв эсэхийг хэлэлцэнэ. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг Боловсролын ерөнхий хуулиас хасах Байнгын хорооны гишүүдийн саналыг дэмжихгүй байхаар тохирч, санал нэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.