ШУУРХАЙ: "Англи хэлийг бүх хүүхдүүдэд заадаг болох" заалтыг хуулинд үлдээх эсэхийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар шийднэ

ШУУРХАЙ: "Англи хэлийг бүх хүүхдүүдэд заадаг болох" заалтыг хуулинд үлдээх эсэхийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар шийднэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн 2023.06.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, түүний саналыг байнгын хорооны гишүүд дэмжснээр "англи хэлийг бага ангиас нь заах" хуулийн заалтыг унагасан юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.06.22/ УИХ-ын чуулган хуралдаж "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсан заалтыг үлдээх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын 16-д "Боловсролын ерөнхий хууль" байсан. Тэгвэл ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням горимын санал гаргаж, хэлэлцэх асуудлын жагсаалтын 7-д оруулжээ. УИХ-ын гишүүд байнгын хорооны дэмжсэн саналыг "ДЭМЖИХГҮЙ" гэж санал өгвөл англи хэлийг бага ангиас заах заалт тус хуулинд хэвээр үлдэх юм.