О.Цогтгэрэл: Англи хэлийг бага ангиас сургахыг АН-ын бүлэг дэмжинэ. Тэр байтугай кириллээс латинд шилжих шаардлагатай

О.Цогтгэрэл: Англи хэлийг бага ангиас сургахыг АН-ын бүлэг дэмжинэ. Тэр байтугай кириллээс латинд шилжих шаардлагатай

Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.6-д орсон “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг хасах саналыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн гаргаж, түүний саналыг С.Чинзориг, Л.Энх-амгалан, Н.Учрал, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Н.Батшугар нарын гишүүд дэмжснээр хуулийн тус заалт байнгын хорооны түвшинд унаад байгаа юм.

Өнөөдөр /2023.06.22/ УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар тус заалтыг Боловсролын ерөнхий хуульд үлдээх эсэх талаар хэлэлцэж, санал хураах юм. Харин УИХ дахь АН-ын бүлэг "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг Боловсролын ерөнхий хуульд үлдээнэ гэж санал нэгдсэн байгаа юм.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Англи хэлийг бага ангиас үзэх, сургахыг АН-ын бүлэг бүрэн дэмжинэ. Тэр байтугай кириллээс латинд шилжих асуудлыг ч ярилцах шаардлагатай гэж боддог" гэж твиттер хуудастаа мэдэгджээ.