С.Чинзориг: ҮАБЗ-өөс чиглэл өгч англи хэлийг хуульчлахын эсрэг санал өгүүлсэн

С.Чинзориг: ҮАБЗ-өөс чиглэл өгч англи хэлийг хуульчлахын эсрэг санал өгүүлсэн

Өнөөдөр /2023.06.22/ хуралдаж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар “Боловсролын ерөнхий хууль”-ийн өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Сонирхуулахад, энэ долоо хоногт хуралдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүд дэмжсэн юм. 

Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы хурлаар "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг Боловсролын ерөнхий хууль оруулах эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Үндэсний аюулгүй байдлын байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн зөвлөмж гарсан. Улс орны геополитикийн хувьд эрсдэлтэй гэсэн. Үндэсний аюулгүй байдлын байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу байнгын хороо дээр "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалт дэмжигдээгүй гэлээ. 

ШУУД: