Г.Амартүвшин: Гадаад хэлийг бага наснаас заах хэрэгтэй гэдэгтэй би санал нийлнэ

Г.Амартүвшин: Гадаад хэлийг бага наснаас заах хэрэгтэй гэдэгтэй би санал нийлнэ

Өнөөдөр /2023.06.22/ хуралдаж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар “Боловсролын ерөнхий хууль”-ийн өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Сонирхуулахад, энэ долоо хоногт хуралдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүд дэмжсэн юм. 

Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы хурлаар "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг Боловсролын ерөнхий хууль оруулах эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, “Боловсролын ерөнхий хууль хувийн болон улсын сургуулийн ялгааг арилгах зорилготой. Гадаад хэлийг бага наснаас заах хэрэгтэй гэдэгтэй би санал нийлнэ. Хувийн сургуулиуд багаас нь гадаад хэл зааж байгаа. Гадаад хэлийг багаас нь заах нь зөв гэж үзэж байна. Хэддүгээр ангиас нь заахыг яам нь өөрөө шийд” гэсэн юм. 

ШУУД: