Б.Пүрэвдорж: Хэл сурлаа гээд хил хязгаараа алдана гэж үгүй

Б.Пүрэвдорж: Хэл сурлаа гээд хил хязгаараа алдана гэж үгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг 2021 онд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Түүх мэдэх хүний хувьд яръя. 1992 онд Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж их, дээд сургуульд англи хэлний хичээлийг заадаг болсон. Орос хэлийг болиулсан юм. Тэр үед МУИС долоохон англи хэлний багштай байсан.  Тэр үед хувийн сургууль байгаагүй, цөөн төрийн өмчийн сургууль байсан. 1992 онд Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж, 1993 оны есдүгээр сараас англи хэлийг заасан. Түүнийг сурсан анхны оюутнуудын нэг нь би. Биднийг 3 дугаар курст байхад цагийн багшийн цалин өгөөд их сургуульд англи хэл заалгуулж байсан. Би Сангийн сайд Б.Жавхлангийн ангид хичээл зааж байсан. Тухайн үед ухаантай хүмүүс шийдвэр гаргаад англи хэлний багшийн хомстолтой байсан ч энэ хичээлийг зааж байсан. Энэ хуулиндаа англи хэл хоёрдахь хэл байна гэсэн заалтыг оруулах нь зөв. Хамгийн гол нь хөтөлбөртөө заавал тусгаж өгөх ёстой. Хуульчилчихвал бүр сайн. Англи хэл, дэлхийн хэл болсон. Хэл сурлаа гээд хил хязгаараа алдчихна гэсэн өчүүхэн бодолтой байж болохгүй. Монголын тусгаар тогтнол гэдэг тийм жижиг зүйл. Тэгэхээр айхгүйгээр энэ ажлаа хийх ёстой" гэлээ. 

ҮЗЭХ: