С.Ганбаатар: Г.Занданшатар даргын ОХУ-д хийсэн айлчлалаар бүс нутгийн гэрээнүүдийг хийж, хүнд суртлыг алга болгох гарцыг нээлээ

С.Ганбаатар: Г.Занданшатар даргын ОХУ-д хийсэн айлчлалаар бүс нутгийн гэрээнүүдийг хийж, хүнд суртлыг алга болгох гарцыг нээлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 19-22-ны өдөр ОХУ-д айлчилсан билээ. Айлчлалын үеэр нэлээд олон асуудлыг хэлэлцэн тохиролцсон үр дүнтэй айлчлал байсан гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцоллоо.

ВИДЕО:

Тэрбээр "УИХ-ын даргын ОХУ-д хийсэн айлчлалын багийн бүрэлдэхүүнд орох хүсэлтээ өгсний дагуу миний бие ОХУ-д айлчилсан. Бид хэдийгээр дайны эсрэг байгаа хэдий ч мөнхийн хөрш болсон Орос оронтойгоо найрсаг харилцаагаа үргэлж баталгаажуулж, ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, дээд хэмжээний айлчлалыг хийж байна гэж би ойлгож байгаа. 

Дэлхийд хамгийн хүнд сурталтай гаальтай улс бол ОХУ. Монголын бизнес эрхлэгчид, жирийн иргэд ОХУ-тай бизнес хийхэд маш их хүндрэл гардаг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд ярилцаж, шийдэл гаргасан. Г.Занданшатар даргын энэ удаагийн айлчлалын гол ач холбогдол бол бүс нутгийн гэрээнүүдийг хийж, хүнд суртлыг алга болгох явдал байлаа" гэлээ.