Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын энэ сарын 26 /2023.06.26/-нaaс долдугаар сарын 1 /2023.07.01/-ны хугацаанд нийт тав хоногийн албан ёсны айлчлал хийнэ. Түүний айлчлал өнөөдөр /2023.06.26/ эхэлж байна.  Энэхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана.

Мөн талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үр дүнд БНХАУ руу хийх экспортын гарц нэмэгдэж чадах уу гэсэн хүлээлт байна. Тэгвэл түүний айлчлал үеэр, "Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг өсгөх, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Хангиийн чиглэлийн төмөр замын гарцуудаа нарийн царигаар холбох асуудлыг түргэвчлэх" зэрэг асуудлыг БНХАУ-ын талтай ярилцаж, тохиролцоонд хүрэх ажээ. 

Цаашлаад Монголын X богдын асуудлаар тусгаар улсын байр суриа илэрхийлэх ажээ. 

Мөн 15 тэрбум юанийн своп хэлцлийг дахин сунгах талаар ярилцаж, Хятадын инновацийн хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудаар орж, Зам тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг асуудлыг ярьж, Петро Чайнагийн асуудлыг хөндөнө ч  гэх мэдээлэл байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо зохион байгуулагдах Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох ажээ.