ШУУРХАЙ: "Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон хуульчлах" асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байна

ШУУРХАЙ: "Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон хуульчлах" асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар 2021 онд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад МАН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан. 

Уг хуульд "Бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалт орсон. Боловсролын ерөнхий хуулийг холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр "Бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл" гэх заалтыг унагасан.

Энэ нь нийгэмд томоохон хэлэлцүүлэг, маргаан үүсгэсэн бөгөөд уг заалтаар гишүүд ч харилцан адилгүй байр, суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс МАН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар тус хуулийг хэлэлцэх шатанд ажлын гурав хоногийн завсарлага авсан юм. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Боловсролын ерөнхий хуулийн төслөөр байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага үүсэж байна" гэсэн билээ. Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.06.26/ хуралдаанаараа  "Бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна"  гэх заалтаар санал, дүгнэлтээ нэгтгэх аж.  Шийдвэрийг эргэн мэдээлэх болно.