Г.Дамдинням: “Бүх хүүхдэд бага ангиас нь англи хэл заах” заалтыг унагахад голлон нөлөөлсөн ҮАБЗ-ийн зөвлөмжийг нь бид олж хараагүй

Г.Дамдинням: “Бүх хүүхдэд бага ангиас нь англи хэл заах” заалтыг унагахад голлон нөлөөлсөн ҮАБЗ-ийн зөвлөмжийг нь бид олж хараагүй

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.06.26/ хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцсэн. Уг хуулийг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх явцад МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

Тэгвэл тус бүлэг өнөөдрийн /2023.06.26/ хуралдаанаараа Боловсролын ерөнхий хуульд "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг оруулах шаардлагагүй, боловсролын хөтөлбөрт оруулахад хангалттай гэсэн дүгнэлтийг гаргасан. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан. Уг зөвлөмжид үндэслэн "бүх хүүхдэд бага ангиас нь англи хэл заах" заалтыг Боловсролын ерөнхий хуульд оруулах шаардлагагүй гэх шийдвэрийг гаргасан гэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдиннямаас тодрууллаа.

ҮЗЭХ: