ХӨГЖЛИЙН БАНК: Б.Махбалд холбогдох хэргийг гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болголоо

ХӨГЖЛИЙН БАНК: Б.Махбалд холбогдох хэргийг гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болголоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өндөрлөж, дүгнэлтээ танилцуулж байна. 

Тус шүүх хуралд хүн амины хэргээр ял эдэлж буй Б.Махбал оролцсон. Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа нэр бүхий компанид зээл олгоход оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Б.Махбал нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид ял эдэлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дуудах хуудсаар тус шүүх хуралд оролцсон юм.

Тэгвэл Б.Махбалын Хөгжлийн банканд холбогдох хэргийг гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Түүнийг хорих ангиас шүүх рүү хуяглан авч явж байгаа бөгөөд шүүх хуралд цагдаагийн хуягласан хамгаалалт дор оролцож байгаа юм.