ХӨГЖЛИЙН БАНК: Б.Лхагвасүрэнг гэм буруугүйд тооцов

ХӨГЖЛИЙН БАНК: Б.Лхагвасүрэнг гэм буруугүйд тооцов

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,түүнийг Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа "Бэрэн групп"-д зээл олгосон гэх хэрэгт буруутгаж байсан юм. Тэгвэл яг одоо “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өндөрлөж, дүгнэлтээ танилцуулж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн гэмт буруу нь нотлогдож, тогтоогдоогүй тул шүүхээс гэм буруугүйд тооцжээ.

 




Өнөөдөр гахай өдөр

21 минутын өмнө