Г.Байгалмааг мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцож, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэрэгт гэм буруугүйд тооцлоо

Г.Байгалмааг мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцож, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэрэгт гэм буруугүйд тооцлоо

"Пирамид орд" ХХК "Буман залуус" гэх орон сууцыг барьсан бөгөөд Г.Байгалмаа нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, 27 байрыг ах, дүү, хамаатан садандаа олгосон байж болзошгүй. Мөн тус компани нь орон сууц барихын тулд МОАХ-ын газрыг барьцаанд тавьж, Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг авсан. Банкнаас зээл авах зөвшөөрлийг Г.Байгалмаа хуурамчаар үйлдэж, бүлэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрч гэмт хэрэгт яллагдагчаар татсан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2023.06.26/ Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмааг санхүүгийн эрх олгосон хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан, мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцож, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэрэгт гэм буруугүйд тооцлоо.

ҮЗЭХ: