Г.Амартүвшин: Шүүх шударга, үнэн зөв шийдвэр гаргасан

Г.Амартүвшин: Шүүх шударга, үнэн зөв шийдвэр гаргасан

Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг холбогдуулан хийсэн анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн бөгөөд 46 хоног үргэлжилсний эцэст энэ сарын 23-нд дууссан юм.

Тус хэрэгт холбогдуулан шалгаж буй 80 хүний эрүүгийн хэргийн гэм буруугийн шийдвэрийг танилцууллаа.

Тэгвэл "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх хэрэгт холбогдуулан Нийслэлийн Прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшингээс тодруулж, байр суурийг нь хүргэлээ. 

Тэрбээр " Шүүх хуралдаан үнэн, зөв шийдвэр гаргалаа. Миний бие болон Х.Ганхуяг гишүүнийг гэм буруугүй гэж үзлээ. Шүүх нотлох баримт болон бусад мэдээлэлд үндэслэж шударга шийдвэр гаргалаа гэж  харж байна. Өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан өөрийгөө шалгуулах хүсэлтээ гаргаж байсан. Өнөөдөр шүүхийн шийдвэр нь гарч гэм буруугүй гэдгийг маань нотоллоо. Энэ хугацаанд дэмжсэн гэр бүл, найз нөхөддөө баярлалаа. Сонгогчдоосоо хүлцэл өчмөөр байна. Учир нь сонгогчдоо эргэлзээнд оруулсан. Энэ хэрэг урт хугацаанд шалгалаа" гэлээ. 

ҮЗЭХ: