Н.Алтанхуяг: Хоёр сарын гаруйн хугацаанд ард түмнээс хараал зүхэл хүртсэн хэцүү хугацаа өнгөрлөө

Н.Алтанхуяг: Хоёр сарын гаруйн хугацаанд ард түмнээс хараал зүхэл хүртсэн хэцүү хугацаа өнгөрлөө

Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг холбогдуулан хийсэн анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн бөгөөд 46 хоног үргэлжилсний эцэст энэ сарын 23-нд дууссан юм.

Тус хэрэгт холбогдуулан шалгаж буй 80 хүний эрүүгийн хэргийн гэм буруугийн шийдвэрийг өнөөдөр /2023.06.26/ танилцууллаа.

Тэгвэл "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх хэрэгт холбогдуулан Нийслэлийн Прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр, "Хоёр сар гаруйн хугацаанд шүүх хуралд оролцлоо. Шүүх хурлыг олон түмэнд ил тод, нээлттэй явуулж өгсөнд талархаж байна. Энэ хэрэгт хоолбогдсон 80 хүнээс 48 хүн нь хэрэгт холбогдолгүй гэсэн дүгнэлт гарлаа. Хоёр сарын гаруйн хугацаанд ард түмнээс хараал зүхэл хүртсэн хэцүү хугацаа өнгөрсөн. Шүүх бүрэлдэхүүн үнэн мөнийг тогтоож, гэм буруугүйд тооцож өгсөнд талархаж байна. Цаашдаа хууль хяналтын байгууллагуудад анхаарч ажиллах хэрэгтэй байна. Мөн хэргийг энэ мэт бөөнд нь оруулж болохгүй юм байна. Бүх зүйл ялгавартай байдаг гэдгийг энэ удаагийн хэргээс харлаа" гэсэн юм.

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө