"Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлдөг болох" асуудлыг П.Анужин ярьж байгаад 2024 оны УИХ-ын сонгуульд хөдөөд нэр дэвших үү

"Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлдөг болох" асуудлыг П.Анужин ярьж байгаад 2024 оны УИХ-ын сонгуульд хөдөөд нэр дэвших үү

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх санал”-ыг гаргаж, түүнийг нь зарим гишүүд дэмжээд байгаа юм. 

Харин олон нийтийн зүгээс “малчдын НДШ-ийн 50 хувийг бусад татвар төлөгчдийн мөнгөөр дэмжих нь буруу, учир нь малчид бол эмзэг бүлгийн хүмүүс биш” гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргаад буй энэхүү “халамжийн бодлого” нь ирэх жил болох УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой байх талтай.

Учир нь П.Анужин 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. Харин ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар хөдөө орон нутагт нэр дэвшин өрсөлдөхөөр ийнхүү “малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх” саналыг гаргаж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.