Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайдтай уулзаж "эдийн засгийн холбоог сайжруулах" талаар санал солилцжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайдтай уулзаж "эдийн засгийн холбоог сайжруулах" талаар санал солилцжээ

БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар уулзалт хийлээ.

Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаад баяртай байгаагаа талууд илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын 99 улсын иргэдэд цахим виз олгож байгаа бөгөөд уг жагсаалтад Вьетнам Улсыг хамруулсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглээд ирэх жилүүдэд харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан 2023 оны сүүлийн хагаст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийх төрийн айлчлал, мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2024 онд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлэх айлчлалд талууд өндөр ач холбогдол өгч байгааг онцлон дурдсан байна.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө