Х.Булгантуяа: Шүүхээс Чингис хаан банкийг 111.7 тэрбум төгрөгийг НДС-д өгөх шийдвэр гаргасан

Х.Булгантуяа: Шүүхээс Чингис хаан банкийг 111.7 тэрбум төгрөгийг НДС-д өгөх шийдвэр гаргасан

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.27/ хуралдаанаар  Засгийн газраас өргөн мэдүүлсэн   Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Капитал банканд томилсон хүлээн авагчийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлөөлөх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрбээр “Мэдээллээр Капитал банкны эрх хүлээн авагчаас 35.2 тэрбум төгрөгийн авлага барагдаж 69 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 25.06 тэрбум төгрөгийн 78 ширхэг хөрөнгө хүлээн авснаас 8.6 тэрбум төгрөгийн үнэтэй 33 хөрөнгийг борлуулжээ. Одоо 8.6 тэрбум төгрөгийн 45 ширхэг хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Чингис хаан банк 2019 оны аравдугаар сараас НДС-ийн төлбөр, тооцоог хийж чадахгүй болсон тул Чингэлтэй дүүргийн шүүхэд НДС-аас нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Чингис хаан банкийг 111.7 тэрбум төгрөгийг НДС-д өгөх шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар 6.57 тэрбум төгрөг төлөгдөж, 95.2 тэрбум төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.  Чингис хаан банкны хувьцааг 2023 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Баянмөнх техник дэвшил” ХХК худалдах худалдан авах гэрээ байгуулж, банкны энгийн хувьцааг авах хүсэлт гаргасан.  “Баянмөнх техник дэвшил” ХХК нь үндсэн төлбөр болох 64.3 тэрбум төгрөгийг 2023 оны долдугаар сараас 2025 оны зургадугаар сар хүртэл, хүү 30.9 тэрбум төгрөгийг үндсэн төлбөр дууссаны дараа буюу 2025 оны зургадугаар сараас 2027 оны зургадугаар сар хүртэл нийт 48 сарын хугацаанд төлөх санал тавьсан.

Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 95.2 тэрбум, Капиталын эрх хүлээн авагчаас 69, нийт НДС-ийн 164.2 тэрбум төгрөг байна” гэлээ.

ҮЗЭХ: 

Д.Чимэддулам