Киргизийн ерөнхийлөгч С.Жапаров манай улсын ардчиллаас суралцаж, наадам үзээд буцна

Киргизийн ерөнхийлөгч С.Жапаров манай улсын ардчиллаас суралцаж, наадам үзээд буцна

Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев өнгөрсөн тавдугаар сард /2023.05.29-30/ Монголд улсад айлчилсан. Тэрбээр ирэх долдугаар сард Монголд айлчлах Ерөнхийлөгч Садыр Жапаровынхоо айлчлалыг угтаж ийнхүү айлчилсан юм. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров манай улсад Үндэсний их баяр наадмын өдрүүдэд айлчилна. Тэрбээр  айлчлалынхаа үеэр баяр наадам үзэж сонирхох ажээ.

Тус айлчлалаар хөдөө, аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес хоорондын ажиллагааг зузаатгах , адил төстэй талуудаараа хамтарч ажиллах, олон улсын түвшинд бие биенээ дэмжиж ирсэн харилцаагаа үргэлжлүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зэрэг асуудлаар санал солилцох аж. 

Харин Мэдлэг, туршлага хуваалцана гэдэг нь Киргиз Улс Монголын ардчиллаас суралцах хүсэлтийг тавьж ирсэн. Учир нь Киргиз нь ардчиллын замыг сонгож, парламентын засаглалтай болохоор хэдэнтээ оролдсон ч бүтэлгүйтсэн түүхтэй.

Мөн Ерөнхийлөгч Садыр Жапаровын айлчлалын үеэр Монгол Улсад Киргиз Улс ЭСЯ-аа нээх шийдвэрийг гаргаад буй. Өнөөдрийн хувьд, хоёр орны худалдааны эргэлт 5-6 сая ам.долларт эргэлдэж байна. Иймд хөдөө аж ахуй, жимс жимсгэнэ, суулгац, мод бут тарих чиглэлээр тус улстай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн. ХАА-н салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, тэр дундаа ноос ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр хамтарч ажиллахаа мөн мэдэгдээд байгаа юм. Манай улсын 8 аж ахуйн нэгж Киргиз Улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр компаниудыг дэмжих, бизнес хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан хоёр тал урдаж ярилцаад байна.