Нийгмийн даатгалын багц хуульд нийгмийн даатгалын нөхөн шимтгэл гэдэг асуудлыг хуулиар хориглолоо

Нийгмийн даатгалын багц хуульд нийгмийн даатгалын нөхөн шимтгэл гэдэг асуудлыг хуулиар хориглолоо

Нийгмийн даатгалын багц хуульд нийгмийн даатгалын нөхөн шимтгэл гэдэг асуудлыг хуулиар хориглож буй талаар  ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр мэдэгдэв.

УИХ-аар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж буй. Тус хуульд ямар гол өөрчлөлтүүдийг тусгасан талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр "Хуульд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг байх ёстой гэж үзэн Хувийн тэтгэврийн хуулийн төслийг Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан. Түүнчлэн нэрийн дансыг мөнгөжүүлэх, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг бэлэн мөнгө болгон хадгалж, цаашид ипотекийн зээл, эрүүл мэндийн үзлэг, сургалтын төлбөрт зарцуулах боломжийг олгоно. Ингэснээр 2030 оноос тус мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх боломжийг олгоно" гэлээ. 

ҮЗЭХ: