Шинэ хуульд НДШ-ийг нөхөн төлөхийг мөн хөлсөөр ажиллах ажилтны гэрээг заавал төлөхийг хориглолоо

Шинэ хуульд НДШ-ийг нөхөн төлөхийг мөн хөлсөөр ажиллах ажилтны гэрээг заавал төлөхийг хориглолоо

НДШ-ийн тасарсан хугацааг нөхөн төлж болдог. Тэгвэл өдгөө УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Нийгмийн даатгалын багц хуульд, үүнийг хориглохоор тусгасан байна.

Энэ талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр мэдээлсэн. Тэрбээр "Шударгаар НДШ-ээ тогтмол төлдөг болон дараа нь нөхөж төлсөн хүмүүсийн хооронд шударга бус байдал үүсдэг. Иймд нөхөн шимтгэлийн асуудлыг болиулж байгаа" гэсэн юм. 

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслөөс “Хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллагч, нийгмийн даатгалын шимтгэл заавал төлнө" гэсэн заалтыг хасах ажлын хэсгийн санал хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн юм. 

ҮЗЭХ: