Индонезид суух элчин сайд А.Төмөр итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Индонезид суух элчин сайд А.Төмөр итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайд А.Төмөр 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Жакарта хотноо Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо-д Итгэмжлэх жуух бичгээ барив. 

Тэрбээр Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо-д Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ сарын 29-30-ны өдөр Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцох Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П. Марсуди-тай уулзаж, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.