Б.Тулга: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг энэ ондоо багтааж хийхээр боллоо

Б.Тулга: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг энэ ондоо багтааж хийхээр боллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ даваа гарагаас эхэлсэн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна. Энэ хүрээнд Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулгын байр суурийг хүргэж байна.

ВИДЕО: 

Тэрбээр "Өнөөдрийг хүртэл хоёр улсын хооронд удаан яригдаж байсан төсөл, яриа хэлэлцээрүүдийг дуусгах чухал ач холбогдолтой айлчлал болж байна. Олон асуудлыг эрэмбэлсэн. Хамгийн түрүүнд хилийн боомтуудын төмөр замын холболт, хуваарийг нэмэгдүүлэх асуудлыг чухалчиллаа. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг энэ ондоо багтааж хийхээр боллоо. Бусад чухал боомтуудын холболтын асуудлыг ч ярилаа. Замын-Үүд-Алтанбулагийн төмөр замыг хос болгох, нарийн төмөр зам барих хэлцэл хийлээ. Эрхэлж буй асуудлынхаа хувьд БНХАУ-ын Боомтын захиргааны даргатай уулзаж, хэлэлцээр хийлээ. Үүгээр олон жил яригдаж буй Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулахад санал нэгдлээ. Үүнийг шууд гарын үсэг зураад хийчихгүй учраас хоёр талаас ажлын хэсэг гарч, бэлтгэл ажлаа хийхээр боллоо" гэлээ.