С.Амарсайхан: Наадмын амралтын өдрийг заахдаа 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж буй тул арилгах шаардлагатай /ВИДЕО/

С.Амарсайхан: Наадмын амралтын өдрийг заахдаа 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж буй тул арилгах шаардлагатай /ВИДЕО/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Тус хуульд санаачлах төслүүдийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. 

Хууль санаачлагч хуулийн төслүүдэд

  • аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, 
  • улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, 
  • аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах,
  • хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх,
  • Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан.

Мөн "Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд бүх нийтээр амарна гэж заасан.  Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11, 12, 13, 14, 15-н гэж тэмдэглэж, 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж байгаа бөгөөд арилгах шаардлагатай" гэлээ. 

ҮЗЭХ: