Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулна

Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагаас Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулахаар болжээ.