Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулсны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж дараах хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.  

Кино урлагийн дээд сургуулийн багш, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

МУИС-ийн зөвлөх профессор, гавьяат багш Д.Доржид Ардын багш гол хүртээв

Шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Ж.Дугаржав, Соёлны гавьяат зүтгэлтэн цолоор ХХЕГ-ын Хилийн түүхийн музейн эрхлэгч ассан, бэлтгэл хурандаа Г.Хүүжий, Гавьяат багш цолоор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор М.Айлае, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Улаанбаатар театрын ерөнхий найруулагч П.Урнаа, Гавьяат эдийн засагч цолоор Монголын Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга, мэргэшсэн нягтлан бодогч Г.Алтанзаяанарыг шагнасан юм.

Хүний гавьяат эмч цолоор Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч асан, хүүхдийн их эмч Л.Золзаяа, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор С.Сээсрэгдорж нарыг шагналаа.

Гавьяат жүжигчин цолоор ХЦДБЧ-ын ахмад уран бүтээлч, бүжигчин Ц.Эрдэнэчимэг, Гавьяат хуульч цолоор Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан хуульч, өмгөөлөгч Б.Ганбаатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор "Ховд эко цемент" төслийн захирал С.Балжинням, гавьяат барилгачин цолоор Барилын хөгжлийн төвийн зөвлөх, төсвийн сургалтын багш Б.Сарантуяа нарыг шагнав.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Т.Аюуш, хилийн цэргийн дугаар ангийн эсгүүрчин Г.Ханд, Монголын хуульчдын холбооны архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Жимсээ нарыг шагнасан юм.

Гавьяат тээвэрчин цолоор Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны ахмад настан, жолооч Ч.Сайнбуянг шагналаа.