МАН-ын гишүүн Б.Хажидмааг Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилжээ

МАН-ын гишүүн Б.Хажидмааг Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилжээ

​МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга асан Б.Хажидмааг БНСУ-ын нийслэл Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилжээ.

Тэрбээр МУИС-ийг 2003 онд Олон улсын сэтгүүлчээр төгссөн бөгөөд Олон улсын харилцааны магистр, сэтгүүлзүйн магистр аж. Мөн тэрбээр 2014 онд Конкүк их сургуулийг Төрийн удирдлагын магистр, Вашигтоны их сургуульд ч мэргэжил дээшлүүлжээ.

Б.Хажидмаа нь “Өдрийн сонин”-д сэтгүүлч тоймч, “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгч, “УБТЗ” ХНН-ийн аялал жуулчлалын төвийн захирал, МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажилласан байсан нэгэн юм.