Б.Энх-Амгалан: Онцгой байдлын ерөнхий газар санхүүгийн зөрчил, дутагдал гаргадгаа болих хэрэгтэй /ВИДЕО/

Б.Энх-Амгалан: Онцгой байдлын ерөнхий газар санхүүгийн зөрчил, дутагдал гаргадгаа болих хэрэгтэй /ВИДЕО/

Аюулгүй байдлын байнгын хорооны өнөөдрийн /2023.07.04/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан " Үндэсний аудитын ерөнхий газрын Онцгой байдлын газрын хийсэн дүгнэлтэд 82 зөрчил дутагдал илрүүлж, 11 төлбөрийн акт тогтоож, 25 албан шаардлага, 46 зөвлөмж хүргүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газар санхүүгийн зөрчил дутагдал ихтэй гэсэн үг үү. Онцгой байдлын ерөнхий газар санхүүгийн сахилга батаа сайжруулаарай. Төсвийн ерөнхийлөн захирагчдаа хэлээрэй" гэлээ.

ҮЗЭХ: