Засгийн газрын хуралдаанаар “Цемент шохой” ТӨХК-ийн талаар авах арга хэмжээний тухай төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар “Цемент шохой” ТӨХК-ийн талаар авах арга хэмжээний тухай төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх аж. 

  • “Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх” журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээ,
  • Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
  • “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүн,
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 50 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.