LIVE: Монголын эдийн засгийн форумд гаднын 500-600 хөрөнгө оруулагч оролцоно

LIVE: Монголын эдийн засгийн форумд гаднын 500-600 хөрөнгө оруулагч оролцоно

“Монголын эдийн засгийн форум-2023” “Welcome to Mongolia“ уриан дор долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Эдийн Засаг, Хөгжлийн Яамны сайд Ч.Хүрэлбаатар нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсад нийтдээ 41.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Сүүлийн үед орж ирж буй хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд буурч байгаа.

Одоогийн байдлаар форумд 1,700 орчим оролцогч оролцох төлөвтэй байна. Үүний

  • 700 орчим нь хувийн хэвшил, ивээн тэтгэгч, эрдэмтэн судлаачид болон хэвлэл мэдээллийнхэн
  • 500-600 нь Монгол Улсыг зорин ирж буй гадаадын хөрөнгө оруулагч
  • Үлдсэн 400 орчим хүмүүс нь төр засгийн төлөөлөл байна. 

Монголын орлогыг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж үзэж байгаа" хэмээв. 

ҮЗЭХ: