П.Сайнзориг: Аймаг, сумууд наадмаа дур мэдэн тэмдэглэсэн тохиолдолд бөхийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд маргаантай болно /LIVE/

П.Сайнзориг: Аймаг, сумууд наадмаа дур мэдэн тэмдэглэсэн тохиолдолд бөхийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд маргаантай болно /LIVE/

УИХ-ын Лхагва гарагийн /2023.07.05/ чуулганы ээлжит хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Үндэсний их баяр наадамд оруулах нэмэлт өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. Улмаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал орж ирлээ. Удахгүй Монголчууд наадах гэж байгаа тул хуулиа хурдан батлаад гаргах нь зөв байх. Ажлын хэсгээс тодруулахад аймаг, сумдын наадмыг нэгдсэн байдлаар 10,11, 12 өдрүүдэд тэмдэглэнэ гэсэн хууль баталсан. Гэвч аймгийн засаг дарга нар өөр өөрөөр шийдвэрлэж байх шиг байна. Тэгэхээр гол нь наадмаар барилдсан бөхчүүдэд цол өгөх асуудал нь яах юм бэ. Өөрчлөгдсөн хугацаагаар явсан наадмуудад цол өгөх үү. Мөн аймгийн наадамд 256 бөх барилдах асуудал орж ирж байна. Сумдад уг асуудал яаж орж ирж байгаа вэ. Тоо заахгүй юм уу. Мөн хэд хонгийн өмнө улсын сорилго барилдаан болсон. Энэ үеэр Улсын арслан цолтой байсан Чимэд гэдэг хүнд Аварга цолны батламжийг Үндэсний бөхийн холбооноос олгосон. Учир нь нийт есийн давааг дөрвөн удаа давсан хүн байсан. Одоогийн амжилтаараа бол Дархан аварга болохуйц амжилт үзүүлсэн хүн байгаа юм. Энэ асуудлыг хуульд яаж шийдвэрлэхээр оруулж өгсөн бэ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг “Өнгөрсөн жил баталсан баяр наадмын хуулийн дагуу орон даяар Үндэсний их баяр наадмаа нэг өдөрт тэмдэглэхээр болсон. Ингэхдээ зайлшгүй нөхцөл байдал буюу байгалийн гамшиг гантай үед баяр наадмын наймдугаар сарын 10-ны дотор тэмдэглэх захирамж гарсан. Гэтэл аймаг сумууд дур дураараа баяр наадмаа зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан тухайн наадмын үр дүнг хүлээн зөвшөөрөхөд маргаантай болно. Энэ асуудлыг хуулиараа эцэслэн шийдвэрлэх газар нь МҮБХ байгаа. Мөн сумуудад 64, аймгуудад 124 бөх барилдахаар түрүү жил хуульчилсан. Тэгш ойн тэмдэглэлт өдрүүдэд аймгуудад 256 бөх барилдаж болохоор өөрчлөлт оруулж байгаа. Харин сумуудын барилдах бөхийн тоог хөндөөгүй. Өмнө нь бас зарим хүмүүсийн амжилтын дутуу үнэлсэн асуудлууд гарч байсан. 2003 онд Баяр наадмын тухай хуулийг хуульчлахдаа цолыг нөхөн олгохгүй гэж заасан юм байна лээ. Тэгэхээр мөнх бусыг үзүүлсэн хүмүүст цолыг нэхэж олгох асуудал одоогоор боломжгүй байгаа.

ҮЗЭХ: 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө