Д.Өнөрболор: Улаанбаатар хотын түүхий нүүрсний утааг үйлдвэрлэх асуудлыг дэвшүүлж, иргэдийн эрүүл мэндээр бизнес хийж байна /ВИДЕО/

Д.Өнөрболор: Улаанбаатар хотын түүхий нүүрсний утааг үйлдвэрлэх асуудлыг дэвшүүлж, иргэдийн эрүүл мэндээр бизнес хийж байна /ВИДЕО/

УИХ-ын Лхагва гарагийн /2023.07.05/ чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ТББХ-ны санал, дүгнэлтийг танилцууллаа. Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн санал бодлыг хуваалцлаа.

Тэрбээр, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Үүний гол асуудал нь “Шинэ сэргэлтийн бодлого”-той зэрэгцэн "Улаанбаатар хотын түүхий нүүрсний утааг үйлдвэрлэх" асуудал давхар орж ирж байгааг миний хувьд эрс эсэргүүцэж байна. Хотын утаа болон иргэдийн уушгиар хонжоо олох явдлыг огт зөвшөөрөхгүй. Төсвийн байнгын хороогоор хүч түрээд нэг хуулийг нь баталчихлаа.

Миний санал бол нийслэлд шинээр баригдах 1.5 мегаваттын дулааны эх үүсвэрт түүхий нүүрс ашиглахгүй байх энгийн заалтыг дэвшүүлсэн. Өнөөдөр агаарын бохирдлоос болж жилд дунджаар 4000 мянга гаруй нас барж, харвалт, зүрх судасны өвчин уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчний өвчлөлөөр дэлхийн дунджаас дөрөв дахин их байна.

Эрчим хүчний Б.Чойжилсүрэн сайд аа шинжлэх ухааны үндэслэлтэй, технологийн хувьд дэвшилтэт, байгаль орчин ард иргэддээ нээлттэй байдлаар судалгаагаа бүрэн хийгээд энэ хуулиа дахин өргөн мэдүүлх хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг зөрчсөн, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын эсрэг хуулийн төслийг дэмжихгүй байхыг уриалж байна” гэлээ.

ҮЗЭХ: