Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Хурд" хамтлаг "Төрийн соёрхол" хүртлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Хурд" хамтлаг "Төрийн соёрхол" хүртлээ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой баярыг тохиолдуулан  Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын рок попын томоохон төлөөлөл болсон "Хурд" хамтлаг "Төрийн шагнал" хүртлээ. Харин Төрийн шагнал гардсан энэ цаг мөчид "Хурд"-ынхан хилийн чанадад тогтолтын бэлтгэлээ базааж байгаа юм.