Аравдугаар сард эхлэх УИХ-ын Намрын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг томилно

Аравдугаар сард эхлэх УИХ-ын Намрын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг томилно

Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг шинээр томилох нөхцөл байдал үүссэн.  Өмнө нь Н.Чинбат, Д.Одбаяр нарын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан бол хаалтын чуулганаар Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Ингэснээр ирэх намрын чуулганаар Ерөнхийлөгчөөс нэг, Улсын дээд шүүхээс нэг, Их хурлаас нэг хүнийг Цэцийн гишүүнд санал болгон томилуулна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын оронд Б.Гүнбилэг, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нар нэр дэвшсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин эдгээрээс Б.Гүнбилэг өөрөө нэрээ татсан билээ. 




Өнөөдөр туулай өдөр

30 минутын өмнө