Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яамны ТНБД-аар Э.Ганхүүг томилжээ

Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яамны ТНБД-аар Э.Ганхүүг томилжээ

Засгийн газар ээлжит хуралдаан өчигдөр /2023.07.26/ болсон. Хуралдаанаар Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Ганхүүг томилсон байна.

Э.Ганхүү нь өмнө нь БХБЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Харин ХНХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Г.Өнөрбаяр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар тус албан тушаалд хүн томилогдоогүй байсан юм.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө