С.Бямбацогт: "Тамын 50" гэх Чойбалсан чиглэлийн 50 км авто замыг хариуцан ажилласан байгууллага, ААН-үүдэд хариуцлага тооцно

С.Бямбацогт: "Тамын 50" гэх Чойбалсан чиглэлийн 50 км авто замыг хариуцан ажилласан байгууллага, ААН-үүдэд хариуцлага тооцно

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. 

ВИДЕО: 

2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссийн зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өдий хүрчээ. МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригдсан аж. 

Иймд олон жилийн хугацаанд ард иргэдийг чирэгдүүлж, туйлдуулсан асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт орон нутгийн иргэдээс уучлалт хүсэж, тухайн замтай холбоотой асуудал хариуцлагагүй хандсан шат шатны хариуцан ажилласан байгууллага, аж ахуй нэгжид хариуцлага тооцохоо мэдэгдлээ. 

Уг замыг иж бүрэн шинэчилж засварлах талаар ЗТХ-ийн сайдын зүгээс тодорхой санал, санаачилга гаргаж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нартай хамтран ажиллаж, 2024 оноос засварын ажлыг эхлүүлэхээр болсон байна.  Мөн засварын ажил дуусах хүртэлх хугацаанд замын эвдрэл гэмтлийг тодорхой хэмжээгээр засах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг Дорнод АЗЗА, Зам, тээврийн хөгжлийн төвд үүрэгдлээ. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө