Б.Чойжилсүрэн: Улаанбаатар хотын утааг бууруулахад 177,5 тэрбум төгрөгөөр хагас коксжуулсан нүүрсийг туршихаас өөр арга байхгүй

Б.Чойжилсүрэн: Улаанбаатар хотын утааг бууруулахад 177,5 тэрбум төгрөгөөр хагас коксжуулсан нүүрсийг туршихаас өөр арга байхгүй

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хурал өнөөдөр /2023.08.09/ болж байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын утааг бууруулахад 177,5 тэрбум төгрөгөөр хагас коксжуулсан нүүрсийг туршихад зарцуулах талаар Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн мэдээлэл мэдээлэл өгөв.

Тэрбээр “Бидний хийсэн судалгаагаар хагас коксжуулсан нүүрсийг нэг ч айл үлдээхгүй, айл бүрд түлүүлж чадвал Улаанбаатар хотын утааг 50 хувиар бууруулах боломжтой. 177,5 тэрбумаар туршилт хийхээс өөр арга байхгүй, хэрэв үүнээс бага үнээр утааг бууруулах төсөл гарч ирвэл бид хамтарч ажиллахад бэлэн байна. Шууд Улаанбаатарыг утаагүй болгоно гэж амлаж чадахгүй, 2025-2026 оны галлагааны улиралд утааг бүрэн шийднэ гэж төлөвлөж байна. Хагас коксжуулсан нүүрс түлснээр тортог, үнс, тоосонцор багасна. Хэрэв одоогоос туршиж эхэлье гэвэл нүүрс маань бэлэн байна” гэлээ.

Э.Бадамханд




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө