Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд томилогдон ирлээ

Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд томилогдон ирлээ

Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жэймс Уэйт өчигдөр Ерөнхийлөгчид өргөн барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд хүлээлгэн өгсөн байна.  

Улмаар талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудад эрчимжүүлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх арвин нөөц, боломж байгааг дурдаж, аяллын компани, тур операторуудыг холбож, хамтарсан форум, арга хэмжээг зохион байгуулах, эко туризмыг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар болжээ.