Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр жүжигчин Э.Ууганбаярыг томиллоо

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр жүжигчин Э.Ууганбаярыг томиллоо

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулган 2023 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд боллоо.

Дөрвөн жилд нэг удаа болдог Үндэсний чуулганаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилж, “Стратеги-2030”, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан юм. Мөн өнгөрсөн 4 жил хүмүүнлэгийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан байна.

Улмаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр Гадаад харилцааны  сайд Б.Батцэцэг, Дэд ерөнхийлөгчөөр Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр нар тус тус сонгогдлоо. Үндэсний чуулганд 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хороо, тусгай чиг үүргийн УБТЗ ХНН-ийн Улаан загалмай хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл оролцсон юм.