Н.Учрал: 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11 мянга 660 барилга, 3441 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна /LIVE/

Н.Учрал: 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11 мянга 660 барилга, 3441 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна /LIVE/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.16/ боллоо. Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Улмаар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй гамшгийн эрсдэлт нөхцөл байдал Монгол Улсын хэмжээнд болж буй гамшгийн нөхцөл байдлыг цогцоор нь хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Мөн үүнтэй холбогдуулан газрын мэдээллийн сан, газар зохион байгуулалтад авах цогц шийдлийн талаар тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 1 тоот албан даалгаврын дагуу Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Шил ажиллагааны хэрэгжилтийн талаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга түүний эзэмшигчийн мэдээллийг Shilen.gov.mn-д байршуулсан талаарх танилцуулгыг хийсэн. Барилга хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг  хамарсан улсын комиссын нийт 8404 дүгнэлт ирүүлснийг Shilen.gov.mn-нд өнөөдрөөс ил тод байршуулж байна. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын 165 комисс ажиллаж  4721 дүгнэлт гаргаад байна. Харин нийслэл хотод 105 комисс ажиллаж, 3683 дүгнэлт гаргасан.

Барилга байгууламж бүтэц, технологи, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах барилгын ажил гүйцэтгэх төлөв буюу төвөгшлөөр нь хамаарч ангилдаг. Энэ хүрээнд нийслэлд тав хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан. Онцгой төвөгшилтэй буюу 16 дээш давхартай нийт 57 дүгнэлт гаргасан байна.

Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11 мянга 660 барилга, 3441 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.

egazar. gov. mn-ийг нийслэлийн мэдээллийн сантай нэгтгэж холбосон. Нийслэлийн Засга даргын Санхүү эдийн засгийг хариуцаж байсан орлогч дарга 2018 онд 576 метр квадрат газрыг олгосон байна. Үүнийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан. 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 2015 оны аравдугаар сарын 14-ий өдөр хүлээж авсан байна" гэлээ. 

ҮЗЭХ: