ЗГ: Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 820 сая гаруй төгрөгийг гаргана

ЗГ: Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 820 сая гаруй төгрөгийг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.16/ боллоо.  Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй гамшгийн эрсдэлт нөхцөл байдал Монгол Улсын хэмжээнд болж буй гамшгийн нөхцөл байдлыг цогцоор нь хэлэлцэж шийдвэрлэсэн байна.  Энэ талаар  Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэхээр яам, агентлаг, аймгийн Онцгой комисс болон иргэдээс Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлсэн.  Уг хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, нэг тэрбум 820 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв” гэсэн юм.