Т.Аюурсайханы холбогдсон “Ар гүнт вилла”, Ж.Мөнхбатын холбогдсон “Жаргалант” хотхонуудаас Х.Ганхуяг хаус "бэлгэнд" авсан байж болзошгүй байгаа ажээ

Т.Аюурсайханы холбогдсон “Ар гүнт вилла”, Ж.Мөнхбатын холбогдсон “Жаргалант” хотхонуудаас Х.Ганхуяг хаус "бэлгэнд" авсан байж болзошгүй байгаа ажээ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгойХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.09.12/ товлогдсон ч, яллагдагч Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гарсан. Иймд шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хангаж, АТГ-аас лавлагаа мэдээлэл авч шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэний дараа шүүх хурлыг товлохоор завсарласан.

Харин шүүх хурлын үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Нүүрсний том төслүүдийн ар талын эзэд хэн юм. Аюур биш. Энэ хүн энд юу хийж сууж байгаа юм бэ. Надтай хальт найзалсны төлөө энд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя” гэсэн юм. 

Иймд иргэд түүнийг холбогдоод буй хэргээ хаацайлахын тулд тус үгийг хэллээ гэж буй юм. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгойХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн “нүүрсний хулгай”-н хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар нэр холбогдоод байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат багын найз Б.Чойжилжалбуугаараа дамжуулж, Богдхан уулын Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн 46 хаус бүхий “Жаргалант” гэх хотхоныг барьсан.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы туслах И.Даваадоржоороо дамжуулж Ар гүнтийн аманд тансаг зэрэглэлийн 69 хаус бүхий “Ар гүнт вилла” гэх хотхоныг барьсан. Гэтэл Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Пеарл пропертиз” ХХК-аараа “Жаргалант” хотхонд 211.6 ам метр талбайтай хаус худалдана, “Ар гүнт вилла” хотхонд 75.1 ам метр талбайтай хаус худалдана гэх заруудыг олон удаагийн давтамжтайгаар сошиал сүлжээнд байршуулж байжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын хамааралтай дээрх хотхонуудаас хаус “бэлгэнд” авч, улмаар эхнэр П.Бадамханд нь “Пеарл пропертиз” ХХК-аараа цааш нь худалдсан байж болзошгүй байгаа юм.