Тайванийг нэрвэсэн "Чампи" хар салхины улмаас Япон, БНСУ зэрэг улсууд айдаст автаад байна

Тайванийг нэрвэсэн "Чампи" хар салхины улмаас Япон, БНСУ зэрэг улсууд айдаст автаад байна

Номхон далайн баруун хэсэгт үүсэж, Зүүн Азийн бүс нутгийг чиглэн урагшилж буй Чампи хар салхины улмаас Тайвань, Япон, БНСУ зэрэг улсууд айдаст автаад байна.

Чампи нь Саффир-Симпсоны хэмжүүрээр хамгийн дээд буюу V зэрэглэлд хүрч байгаа нь төв хэсэгтээ салхины хурд цагт 296 км хүрч байгаа бөгөөд нь 2026 оны хамгийн хөнөөлтэй гамшгийн нэг байж болохыг нь харуулж байгаа юм. Хар салхи дээр хэлсэнчлэн Номхон далайн баруун хэсэгт үүсээд Гуам арлын өмнөд хэсгийг дайрч, Филиппиний тэнгисийг гатлан, одоогийн байдлаар Тайванийн зүүн хойд эрэг болон Японы Окинава мужийн Сакишима арлуудыг чиглэн урагшилж байна. Мөн амралтын өдрүүдэд хойд зүг рүү чиглэлээ өөрчлөн Хятадын зүүн эрэг болон Өмнөд Солонгосын Жэжү арлыг дайрах магадлалтай байгаа юм.