Завхан аймгийн Чигэстэй голын усанд живсэн автомашиныг татан гаргасан байна.
Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан суманд Богдын гол багийн “Шавар хэрэм” гэдэг газар, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-т “Чигэстэй” голын усанд автомашин живсэн тухай дуудлагыг аравдугаар сарын 22-ны өдрийн 21:45 цагт дуудлага бүртгэгджээ.
Тус дуудлагийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 22:23 цагт очиход иргэн Ш-ийн “Т-50” загварын техник “Чигэстэй” голын усанд живсэн байсан тул 2 цаг 11 минут ажиллаж татан гаргасан байна.