АНУ-д 4.700 гаруй нислэг цуцлагдаж, 10 мянга орчим нислэг хойшилжээ

АНУ-д 4.700 гаруй нислэг цуцлагдаж, 10 мянга орчим нислэг хойшилжээ

АНУ-ын нисэхийн хяналтын төвүүдийн хоорондын харилцаа холбоо тасалдсаны улмаас тус улсын хэмжээнд олон мянган нислэг цуцлагдаж, нислэгийн хөдөлгөөнд томоохон саатал үүсжээ.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт АНУ-д 4,700 гаруй нислэг цуцлагдаж, 10,000 орчим нислэг хойшлогдсон байна. Харин арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагт хөөрөхөөр төлөвлөж байсан 700 гаруй нислэг мөн цуцлагджээ.Энэхүү тасалдал нь 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш АНУ-ын агаарын тээврийн салбарт тохиолдсон хамгийн томоохон хэмжээний нислэгийн саатал болсон гэж мэдээлж байна.

Салбарын шинжээчдийн үзэж буйгаар агаарын тээврийн компаниуд нислэгийн хуваариа хэвийн болгоход хэдэн өдөр шаардагдаж болзошгүй аж. АНУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр уг доголдолтой холбоотойгоор цахим халдлага үйлдэгдсэн гэх шинж тэмдэг илрээгүй байна. Харин энэ удаагийн саатал нь АНУ-ын агаарын хөдөлгөөний удирдлагын системд ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн хуучрал, харилцаа холбооны дэд бүтцийн доголдол болон нислэгийн хөдөлгөөний удирдагчдын орон тооны хомсдол зэрэг асуудлыг дахин хөндөж байна.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө