НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан "Нийтийн өргөдөл, годмлын систем"-д иргэдээс санал авч эхэлсэн. 100 мянган иргэн санал өгснөөр хууль санаачлан УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм.
Тэгвэл уг системд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг 100 мянга гаруй хүн дэмжжээ. Ингэснээр тус санал зорилтот хэмжээндээ хүрч, холбогдох байнгын хороо хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж байна.