ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймагт аравдугаар сарын 22-ны өдөр ойн түймэр гарч, 15 га талбай шатаад байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багт “Цагаан тохойн мухрын-Ам” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 22-ны өдрийн 13:20 цагт дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран түймрийн баруун, баруун урд, зүүн хойд талыг унтраажээ. Харин хойд талаараа хад асга ихтэй учраас асалт бага байгаа ба түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Энэ түймэрт урьдчилсан байдлаар 15 га орчим талбай шатжээ.