ШУУРХАЙ: Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг АТГ шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг АТГ шалгаж эхэлжээ

Хотын дарга Х.Нямбаатар шинэ албанд очсон даруйдаа өөрийн багаа бүрдүүлж, ХЗДХ-ийн яаманд ажиллаж байсан хүмүүсээ дэргэдээ авч эхэлсэн билээ.

Тэрбээр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг чөлөөлж, ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөг чөлөөлж, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэгийг томилсон.

Тэгвэл саяхан чөлөөлөгдсөн Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Түүнийг нэлээд олон асуудлаар шалгаж байгаа аж. Тухайлбал, "Ногоон автобус"-ны Ажлын хэсгийг ахалж байсантай нь холбоотойгоор шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тэрбээр уг асуудлаар АТГ-т очиж, нэлээд олон удаа тайлбар, мэдүүлэг өгөөд байгаа юм байна.