Цахим сүлжээ ашиглан бусдыг хууран мэхэлж, гаднын улсад бусдад худалдаалсан байж болзошгүй хэрэг гарчээ

Цахим сүлжээ ашиглан бусдыг хууран мэхэлж, гаднын улсад бусдад худалдаалсан байж болзошгүй хэрэг гарчээ

Цахим сүлжээ ашиглан бусдыг хууран мэхэлж, гаднын улсад бусдад худалдаалсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлжээ.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.